BUSINESS багцад - тасралтгүй суралцаж, дижитал эринд амжилттай урагшлахад туслах START багцын бүх боломжуудаас гадна - суралцах явцдаа бизнестээ дижитал шилжилт хийж, маркетинг, борлуулалтаа шинэ түвшинд гаргахад туслах нэмэлт апп, үйлчилгээнүүд сарын төлбөргүйгээр багтсан. Багцад сошиал медиа маркетингийн менежер, борлуултын вэб хуудас (landing page) болон, нэмэлтээр - онлайн дэлгүүр, каталогийн сайт - зэрэг апп, хэрэгслүүд орно. Багцын үнэ - 1.1 сая төг/жилд.

Борлуулалтын вэб хуудас ◢

Интернэт дээр хэчнээн зар сурталчилгаа явуулаад ч тэр дор нь борлуулалтаа хийхгүй, эсвэл боломжит хэрэглэгчтэйгээ харилцаа тогтоохгүй юм бол сурталчилгаа үр дүн багатай болдог. Тиймд гол бүтээгдэхүүн, үйлчилгээнүүддээ борлуулалтын вэб хуудас буюу Landing Page-тай болох нь бизнесийн дижитал зах зээлд гарах эхний бөгөөд зайлшгүй чухал алхам юм. Борлуулалтын хуудас нь зөвхөн сурталчилгаа хийх төдийгүй, хэрэглэгчтэй харьцаж, мэдээлэл цуглуулах, бүртгэл хийх, маягт бөглүүлэх, төлбөр хийх зэргээр хэрэглэгчийг үйлдэлд дуудаж, хандалтын ул мөрд шинжилгээ дүн хийж, маркетинг борлуулалтаа сайжруулах боломж олгодог. Бид BUSINESS багцыг эзэмшигчиддээ борлуулалтын вэб хуудсыг нь бүтээж өгч, хэрхэн өөрчилж, шинэчилж явахыг сургана. Багцад багтаж буй Swipepages платформ дээр орчин үеийн хэлбэр дизайнтай, гар утсанд нийцэж, өндөр хурдтай ажилладаг хуудсуудыг бүтээж болдог.

Сошиал маркетингийн FeedHive app ◢

Бид BUSINESS багцдаа бизнес эрхлэгч, сошиал медиа менежер, маркетеруудад бүтээмжээ нэмэгдүүлж, байнга давтагддаг процессоо хурдасгаж, алдаа гаргахгүй ажиллахад нь туслах Feedhive вэб үйлчилгээг багтаасан. FeedHive нь бизнесийн сошиал медиа сурталчилгааг календарчилж, нэг дэлгэцээр олон сувагтай ажиллах, сурталчилгаандаа дүн шинжилгээ хийх, багаар ажиллах боломжуудийг олгодог. Байгууллага 3 хүртэл сошиал сувгаа Feedhive-т холбож, тэдгээрийгээ 20 хүртэл ажилтан нь хамтарч ашиглаж, мэдээ, сурталчилгаагаа постолж байх боломжтой.


BUSINESS БАГЦЫН ӨРГӨТГӨЛ

Нэг удаагийн төлбөртэй, багцын идэвхитэй хугацаанд урсгал төлбөргүй.

Онлайн дэлгүүр/Каталог сайт ◢

Онлайн дэлгүүр, каталог дахь бараа, бүтээгдэхүүн, үнийн мэдээллээ Google Sheet-ээс удирдаж, төлбөр тооцоогоо онлайнаар хийнэ. Хэрэв та spreadsheet хүснэгттэй ажиллаж чаддаг бол онлайн дэлгүүр, каталогоо өөрөө ажиллуулаад явчихна. Сайтыг бүтээх үнэ - 990 мян.төг.