Бизнес эрхлэгч хүн шинээр сурсан мэдлэг, чадвараа бизнестээ хэрэглэж,  бусадтай туршлагаа солилцож, бусдын туршлагаас суралцаж явах нь хамгийн үр дүнтэй арга зам юм. Өнөө цагт  зөвхөн хэдэн удаагийн сургалт, арга хэмжээгээр шаардлагатай мэдлэг чадвараа олох боломжгүй.  Харин тасралтгүй суралцахыг өөрийн амьдралынхаа хэв загвар болгож байж өөрчлөлт, хөгжлийг гүйцэж явах болно.

БИЗНЕС ЦЭНЭГ гишүүнчлэлийн багц танд  -

  • Мэдлэг (вэбинар, онлайн курсууд...)
  • Контентууд (номын хураангуй...)
  • Бизнестээ хэрэглэх дижитал хэрэгслүүд (систем, апп-ууд)
  • Нэтворкинг буюу хамтран суралцах сүлжээг нэгтгэсэн тасралтгүй сургалтын микро-орчинг өгнө. 

✦ ГИШҮҮНЧЛЭЛИЙН БАГЦ

Манай багцад - Академийн долоо хоног бүрийн онлайн вэбинарт нэмэлт ТӨЛБӨРГҮЙГЭЭР оролцож, манай БҮХ вэбинарын видео бичлэгийн санг хүссэн үедээ, чөлөөтэй үзэж, номын хураангуй, нэмэлт материалуудыг хүлээн авч, төрөл бүрийн вэб апп-уудыг сарын ТӨЛБӨРГҮЙГЭЭР ашиглаж, Академийн сошиал сүлжээнд оролцож явах боломжууд багтсан. Багцын үнэ - 440 мян.төг/жилд.

✦ LMS БАГЦ

Ажилтнуудынхаа сургалт хөгжилд анхаардаг байгууллага бүрт бид өөрийн онлайн сургалтын LMS платформ, байнга нэмэгдэх видео сангийн багцаа санал болгож байна. Одоогоор манай санд бизнесийн төрөл бүрийн сэдвээр хийсэн 100 гаруй вэбинарын видео бичлэг орж байна. Мөн байгууллага, компани өөрийн дотоод сургалтын видео хичээлүүдээ платформд нэмж байршуулж ашиглаж байж болно. Бид мэргэжлийн зөвлөх багш нартай хамтран ажиллаж, байгууллага, компаний захиалгаар төрөл бүрийн видео сургалт, хичээл бэлтгэж, нийлүүлж байх боломжтой. Багцын суурь үнэ - 3.3 сая төг/жилд.