Интернэт дээр хэчнээн зар сурталчилгаа явуулаад ч тэр дор нь борлуулалтаа хийхгүй, эсвэл боломжит хэрэглэгчтэйгээ харилцаа тогтоохгүй юм бол сурталчилгаа үр дүн багатай болдог. Тиймд гол бүтээгдэхүүн, үйлчилгээнүүддээ борлуулалтын вэб хуудас буюу Landing Page-тай болох нь бизнесийн дижитал зах зээлд гарах эхний бөгөөд зайлшгүй чухал алхам юм. Борлуулалтын хуудас нь зөвхөн сурталчилгаа хийх төдийгүй, хэрэглэгчтэй харьцаж, мэдээлэл цуглуулах, бүртгэл хийх, маягт бөглүүлэх, төлбөр хийх зэргээр хэрэглэгчийг үйлдэлд дуудаж, хандалтын ул мөрд шинжилгээ дүн хийж, маркетинг борлуулалтаа сайжруулах боломж олгодог. Бид BUSINESS багцыг эзэмшигчиддээ борлуулалтын вэб хуудсыг нь бүтээж өгч, хэрхэн өөрчилж, шинэчилж явахыг сургана. Багцад багтаж буй Swipepages платформ дээр орчин үеийн хэлбэр дизайнтай, гар утсанд нийцэж, өндөр хурдтай ажилладаг хуудсуудыг бүтээж болдог.