• Тасралтгүй суралцаж, дижитал эринд амжилттай урагшлахад тань START багц тусална. Багцын жилийн хураамж 440 мян.төг. 
  • Багцад Бизнес цэнэг вэбинаруудад, жилийн хугацаанд, хүссэн үедээ оролцож байх эрх, видео сан болон Nimbus Note Pro апп, ReadIt4me үйлчилгээ багтсан. 
  • Багцыг нэмэлт апп, үйлчилгээгээр өргөтгөж болно. Өргөтгөлийн апп, үйлчилгээ нэг удаагийн эхлэх төлбөртэй, жилийн төлбөргүй.



Live вэбинарууд + Видео сан ◢

Бизнес цэнэг видео санд маркетинг, менежмент, хүний нөөц, санхүү зэрэг төрөл бүрийн сэдвээр 80 гаруй вэбинар сургалтууд байршсан байгаа. Та Гишүүнчлэлийн багцыг эзэмших хугацаандаа эдгээр бүх вэбинарыг хүссэн үедээ давтан үзэж, 7 хоног бүр зохион байгуулагддаг ээлжит вэбинаруудад Live-аар оролцож, асуултаа асууж явах боломжтой. Бизнес цэнэг вэбинар сард 3-5 удаа зохион байгуулагдана. Бид сургалтын видео сангаа тогмол өргөтгөн шинэчилж, шинэ онлайн курсуудыг нэмж явдаг.

Nimbus Note Pro апп ◢

Бизнес эрхлэгч хүн хувийн болон бизнесийн бичиг цаас, санхүүгийн баримтуудаа байнга эмх цэгцтэй авч явах хэрэгтэй байдаг. Мөн сургалт, судалгааны фото зураг, аудио, видео материалуудаа хадгалж, хамтран ажиллагсад, зөвлөх багш, бусад хүмүүстэй солилцож, хэрэгтэй үед хялбархан хайж олох боломжтой байх хэрэгтэй байдаг. Тэгвэл түүнд текст, зураг, аудио, видео хэлбэрээр тэмдэглэлээ хөтөлж, хувийн болон албаны бичиг баримтаа боловсруулж, маркетингийн материалаа хэрэглэчиддээ Интернэтээр түгээж байх Nimbus Note Pro платформ туслана. Энэ апп вэб, PC/Mac компьютер, Android/iPhone төхөөрөмж дээр ажиллана. Nimbus Note Pro бол 1 сая гаруй хэрэглэгчтэй, олон мянган бизнест хэрэглэгддэг, олны талархал хүлээсэн апп-уудын нэг юм.

ReadIt4me контент ◢

Олон сайхан номыг орхилгүй уншмаар ч цаг зав олдохгүй байна уу? Тэгвэл ReadIt4me бол завгүй бизнес эрхлэгч нарт цагийг нь хэмнэж, сурч хөгжихөд нь туслах зорилготой, бизнесийн 300 гаруй номын товч хураангуйг (Book summary) багцалсан сан юм. Бид энэ сан дахь товчлол нэг бүрийг орчуулан бэлтгэж Гишүүддээ долоо хоног бүр хүргэж байна. ReadIt4me санд англи хэл дээр гарч буй бизнесийн шилдэг номын товчлолууд тасралтгүй нэмэгдэж явдаг. Бид номын хураангуйг Nimbus Pro платформоор дамжуулан Гишүүддээ хүргэнэ.




START багцын өргөтгөл

SТART багцаа WebstartsBerrycast Pro аппаар өргөтгөж болно. 
Нэмэлт бүр нэг удаагийн төлбөртэй, сар, жилийн төлбөргүй.

Webstarts вэб апп ⊿

Таны бизнес өөрийн вэбсайттай болж амжаагүй бол энэ нэмэлт танд тохирно. Бид танд 10 хүртэл хуудастай танилцуулга вэб сайтыг тань бүрэн бүтээж, ажиллуулж, хүлээлгэж өгнө. Бид таны сайтыг Webstart платформ дээр байгуулах бөгөөд сайтыг цаашид хэрхэн шинэчилж, засварлаж авч явах талаар сургалт, зөвлөгөө өгнө. Webstart бол ямар ч хүн өөрийн жижиг сайтыг бие даан бүтээж, авч явахад зориулсан, энгийн, хялбар платформ юм. Вэбийг эхлэн бүтээх үйлчилгээ нэг удаагийн төлбөртэй, харин вэбийг цаашид байршуулах, ажиллуулах үйлчилгээ Гишүүдэд нэмэлт үнэ төлбөргүй байх болно. Нэмэлтийн үнэ - 350 мян. төг.

Berrycast Pro апп ⊿

Ашиглахад хүндрэлтэй программын ажиллагаа, дэлгэц дээр гарах зураг, танилцуулыг бусдад тайлбарлан ярьж, зааж сургахад төвөгтэй байдаг. Үүнийг шийдэх хялбар арга бол компьютерийн дэлгэц дээр гарч буй зураг, үйлдэл нэг бүрийг видео бичлэгээр бичиж, өөрийн дуу хоолойг нэмж тайлбарлах арга юм. Berrycast Pro апп бол комьютерийн дэлгэцийн видео бичлэгийг (screen record) хийж, Интернэтэд хадгалж, хялбарханаар түгээхэд зориулагдсан апп юм. Энэ аппыг ашиглаж сурахад ердөө 10 минут хангалттай. Berrycast аппыг ажлын заавар, сургалт, маркетингийн видео танилцуулга бэлтгэж түгээхэд өргөнөөр ашигладаг. Өнөө цагийн бизнес эрхлэгч хүнд зайлшгүй байх ёстой чухал хэрэгслийн нэг. Нэмэлтийн үнэ - 330 мян. төг.


Урамшуулал

Энэ бүтээгдэхүүн, үйлчилгээ манай багцад ороогүй ч бид түүнийг урамшууллын зорилгоор Гишүүддээ хүргэж байгаа юм.

Домэйн нэр + Бизнес и-мэйл ⊿

.MN домэйн нэр, 2 ширхэг бизнес имэйлийг Датаком компанид шинээр бүртгүүлж, эхний 1 жилдээ үнэ төлбөргүй ашиглах эрх бүхий купоныг бид START багцыг эзэмшигч бүрт олгож байна.