Түгээмэл асуултууд

  • БИЗНЕС ЦЭНЭГ вэбинарт хэрхэн оролцох вэ?

    Манай Бизнес цэнэг вэбинарын бүртгэл энэ сайтаар явагдах бөгөөд Live гэсэн бичигтэй вэбинарууд нь урьдчилж бүртгүүлээд товлосон цагт шууд оролцох вэбинар курс гэдгийг юуны өмнө анхаарна уу. Live вэбинарт оролцохын тулд эхлээд сайтад бүртгүүлнэ. Нүүр хуудаснаас оролцохыг хүүсэн курсээ сонгоод Системд нэвтрэх товч дарж (эсвэл нүүр хуудасны баруун дээр байх НЭВТРЭХ товчийг дарж) Create a new account гэсэн холбоосыг дараад Нэр, имэйл хаяг, нууц үг оруулж бүртгүүлнэ. Хэрэв өмнө манай сайтад бүртгүүлж байсан бол НЭВТРЭХ товч дарж системд нэвтэрнэ. Үүний дараа оролцох вэбинараа сонгоод Qpay эсвэл Дансаар гэсэн товчийн аль нэгээр төлбөрөө хийнэ. 1 вэбинарт оролцох үнэ 20,000 төг. Харин тухайн сард зохион байгуулагдах бүх вэбинарт оролцох бол Live сарын багцыг сонгон 10% хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой. Багц эсвэл вэбинараа сонгон төлбөрөө хийснээр таныг Live вэбинарт урьдчилан бүртгэж авах ба имэйлээр танд мэдээлэл очино. Live вэбинар нь цагаасаа өмнө орвол Coming Soon бичигтэй байх бөгөөд зарласан өдрийн 19.00 цагт шууд явагдана. Иймд вэбинар болох өдрөө 10-20 минутын өмнө курстээ ороод Join Webinar товчийг дарж Live вэбинартаа оролцоорой.

  • Гишүүнчлэлийн багцын хэрэглэгч Live Вэбинарт хэрхэн оролцох вэ?

    Гишүүнчлэлийн багц авсан хэрэглэгчид шинэ вэбинаруудад бүртгүүлэлгүйгээр шууд үзэх эрхтэй. Вэбинарын товлосон өдөр энэ системдээ нэвтэрч ороод тухайн Live вэбинар курстээ ороод Join Webinar товч дарж вэбинартаа оролцоно. Live вэбинаруудыг урьдчилж нээдэг тул вэбинарын товлосон хугацаанаас өмнөх өдрүүдэд "Бүртгэл эхэлсэн" гэсэн бичигтэй, идэвхигүй байна. Харин тухайн вэбинар болох товлосон өдөр, цагт уг Live курсынхээ нэр дээр дарж ороход JOIN WEBINAR товч идэвхижсэн байх болно. Live вэбинар товлосон өдрийнхөө 19.00 цагтаа шууд явагдах тул цагаасаа хоцролгүй 10-20 минутын өмнө орж бэлэн байдлаа хангаарай.

  • Сайтаас онлайн хичээл хэрхэн авах вэ?

    Та манай санал болгож буй курсуудээс 1 ширхэгээр болон багцаар авах боломжтой. Хичээлийг авч, үзэхийн тулд авах гэж буй Курсээ болон Багцаа сонгоод Системд нэвтрэх товчийг дарна. Хэрэв өмнө имэйлээр мэдээлэл авч бүртгүүлсэн бол буюу нэр нууц үгээ оруулаад нэвтэрнэ. Хэрэв нэвтрэх эрх аваагүй бол Шинээр бүртгүүлэх зааврын дагуу бүртгүүлэх хэрэгтэй. Нэвтэрсний дараагаар сонгосон курс буюу Багцын нэрний дор Qpay, Дансаар гэсэн 2 товч харагдах бөгөөд та өөрийн боломжит хэлбэрээр төлбөрөө төлсний дараа харгалзах курс (багц) танд нээгдэнэ. Qpay сонгон онлайнаар төлбөр тооцоо хийсэн үед курс тэр дороо идэвхжинэ, харин дансаар төлсөн бол бид төлбөрийг баталгаажуулсны дараа ажлын 1 хоногт багтаан курсыг идэвхижүүлэх болно.

  • Системд шинээр хэрхэн бүртгүүлэх вэ?

    Хэрэв та өмнө нь манай сургалтын сайтад орж байгаагүй бол шинээр бүртгүүлээрэй. Үүний тулд нүүр хуудасны баруун дээр байх НЭВТРЭХ товчийг дараад Create a new account холбоосыг дарж нэр, и-мэйл, нууц үгээ оруулан бүртгүүлнэ. Эсвэл Нүүр хуудаст байгаа Гишүүнчлэлийн багц, Вэбинарт бүртгүүлье гэсэн сонголтын нэгийг сонгоход Системд нэвтрэх товч гарч ирнэ. Энэ товчийг дараад мөн Create a new account холбоосыг дарж бүртгүүлж болно. Ингэж бүртгүүлсний дараагаар курсаа сонгон төлбөрөө хийснээр онлайнаар хичээлээ үзэх боломжтой болно.

  • Бизнес цэнэг гишүүнчлэлийн багц гэж юу вэ? Хэрхэн авах вэ?

    Манай сайт дахь Бизнес цэнэг вэбинар сургалтын БҮХ бичлэгийг хүссэн цагтаа үзэж, бүх вэбинарт оролцож явахыг хүсвэл энэхүү багцыг сонгоорой. Гишүүнчлэлийн багцыг худалдан авсан өдрөөс нээгдэж 1 жилийн хугацаанд хүчинтэй байна. Өөрөөр хэлбэл, таны бүртгүүлсэн өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд өмнөх бүх вэбинаруудыг үзэх болон шинээр явагдах бүх вэбинарт Live оролцох эрх нээгдэнэ. Гишүүнчлэлийн эрхийг онлайнаар нээлгэнэ. Үүний тулд та сайтаас "БИЗНЕС ЦЭНЭГ Гишүүнчлэлийн багц (Бүх бичлэг + Live оролцоо)" гэдгийг сонгоод төлбөрөө хийнэ. Qpay сонгон онлайнаар төлбөр хийсэн бол багц тэр дороо идэвхжинэ, харин дансаар төлбөр хийвэл бид төлбөрийн мэдээллийг баталгаажуулаад, ажлын 1 хоногт багтаан бүх вэбинар үзэх эрхийг танд нээж өгнө. Курсууд нээгдмэгц Гишүүнчлэлийн багц идэвхижсэн тухай мэдээлэл имэйлээр тань очих болно.

  • Нууц үгээ хэрхэн солих вэ?

    Системд нэвтэрч орсны дараа баруун дээд буланд байх өөрийн нэр дээр дарж, My Account хэсэгт ороод Password хэсэгт нууц үгээ солино. Change Password: Шинэ нууц үгээ бичнэ. Retype Password: Шинэ нууц үгээ дахин бичнэ. Current Password: Одоо хэрэглэж буй (хуучин) нууц үгээ оруулна.

  • Гишүүнчлэлийн багц ямар үнэтэй вэ?

    Гишүүнчлэлийн багцын жилийн төлбөр 360 мян.төгрөг. Бид сайтын нээлттэй холбогдуулан 2020 оны 12 сарын 31-нийг хүртэл 33%-ийн урамшуулал зарлаж байна. Урамшуулалт хугацаанд 240 мян. төгрөгөөр Гишүүнчлэлийн эрх нээлгэх боломжтой.

  • Сайтаас зөвхөн нэг вэбинарын бичлэгийг үзэж болох уу?

    Болно. Бизнес цэнэг вэбинаруудын бүх бичлэг сайтад видео курс болж орсон. Вэбинарын 1 бичлэгийг үзэх төлбөр 25 000 төг. Төлбөрийг онлайнаар хийсний дараа курс танд нээгдэнэ.

  • Бизнес цэнэг вэбинар сургалт жилд хэдэн удаа явагддаг вэ?

    Манай бизнес цэнэг вэбинарын жилийн цуврал 9-р сард эхэлж, 6-р сарыг дуустал буюу нийт 10 сарын (40 орчим долоо хоногийн) туршид явагддаг. Вэбинарууд долоо хоногийн Мягмар гараг бүрийн орой 19 цагаас Live буюу шууд онлайнаар явагдана. БИЗНЕС ЦЭНЭГ цуврал вэбинарын бүх бичлэг энэ сайтад тавигддаг.